2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР3Э.Энхбат ухаан ороогүй байна

Э.Энхбат ухаан ороогүй байна

Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, ГССҮТ-ийн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа Э.Энхбат начны бие тогтворжсон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэвч, ар гэрийнхэн, найз нөхөд нь үүнийг үгүйсгэж, Э.Энхбат ухаан ороогүй, тархины хаван нь буугаагүй болохыг бичиж байна.

ГССҮТ-ийн эмч нар тархины хаван буусны дараа эмчилгээгээ хийнэ гэжээ. Одоогоор унтуулах тариатай байгаа юм байна. Түүний тархины суурь яс гэмтсэн, эдгэлээ гэхэд байнгын асаргаа шаардлагатай, барилдаж чадахгүй болж магадгүйг учир мэдэх хүмүүс хэлж буй.

Энэ талаар Төрийн соёрхолт Э.Оюун яруу найрагч Ж.Батцэцэгийн хамт эмнэлэг орж, эхнэртэй нь уулзаж байдал хүнд байгааг бичжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!