2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорино

Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорино

Нэмэлт: 

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн.

Хохирогч болох Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хавсарсан гэмтэлтэй, маш хүнд унтуулгын байдалтай эмчлүүлж байгаа билээ. 

Тэгвэл, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргаад байна.

Түүнийг Дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.

Н.Түвшинбаяр 10-40 сая төгрөгөөр торгуулах ялтай

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү “Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 минутанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Залуу Монгол корпораци”-ийн байранд “хүн зодолдоод байна” гэсэн дуудлага цагдаагийн байгуулагад ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс очиж ажилсан. Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдээлэл авсан. Одоогийн байдлаар хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдэгдэл авсан. Цагдаагийн газраас түүнийг эмчлүүлэх хүсэлтэй байсан тул хүсэлтийг хангаж өгсөн байгаа.  Гэхдээ өчигдөр шөнө сэжигтэн Н.Түвшинбаярыг хойшлуулашгүйгээр баривчлан хорих 461-р ангид саатуулсан. Түүнд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлээр хүний биед ноцтой хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт санал хүргүүлсэн байгаа. Түүний гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд биеийн байдал хэвийн болсон гэж үзсэн тул сатуулсан байгаа” гэлээ.

Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Тэгэхээр Н.Түвшинбаяр нэг бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хугацаатай хоригдох юм байна.

Н.Түвшинбаярыг саатуулжээ

Өнгөрсөн Баасан гаригийн шөнө согтуугаар начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярт цагдаагаас таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүний хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, өнгөрсөн Бямба гаригийн өдөр мэдүүлэг аваад прокурорын зөвшөөрлөөр “Интермед” эмнэлэг рүү буцаасан. Сэтгүүлчдээс түүнийг бултуулж цагдаа нар арын хаалгаар гаргасан нь бас шүүмжлэл дагуулсан.

 Н.Түвшинбаяр мэдүүлэг өгөхдөө “Би маш их уусан учраас юу ч санахгүй байна” гэсэн өгчээ. Харин гэрчүүд Н.Түвшинбаяр надад ойртсон хүмүүсийг ална гэж хашгирч байсан талаар мэдүүлэг өгсөн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!