2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: 602 хүнээс халдвар илэрч, нэмж нэг хүн нас барлаа

ЭМЯ: 602 хүнээс халдвар илэрч, нэмж нэг хүн нас барлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.  10820 хүний сорьцод шинжилгээ хийхэд 602 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн  халдварын нийт тохиолдол 10820 боллоо. Мөн сүүлийн нэг хоногт  нэг хүн covid-19-өөр нас баржээ.  Нийтдээ 12 хүн халдварын улмаас нар барсан байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,931 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал

  • Хөнгөн-1,811
  • Хүндэвтэр-244
  • Хүнд-52
  • Маш хүнд-12 хүн байгаа юм.

Нийт батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 88 нь орон нутагт бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт гурав, Ховд аймагт 11, Булган аймаг дөрөв, Сэлэнгэ аймагт дөрөв, Хэнтий аймагт нэг, Төв аймагт 12, Баянхонгор аймагт нэг, Өвөрхангай аймагт таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн 514 тохиолдол бүх дүүрэгт бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд халдвар авсан 2119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд 12 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарч нийт 5931 хүн эдгэрчээ. Энэ 7 хоногоос эхлэн өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар зорьж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376373 хүнийг вакцинд хамруулжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!