2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2Трэнд 7: Эрх мэдэлтнүүд илүү эрх эдлэж, иргэд тэгш эрх нэхэв

Трэнд 7: Эрх мэдэлтнүүд илүү эрх эдлэж, иргэд тэгш эрх нэхэв

Өнгөрч буй долоо хоногийн трэнд сэдэв нь УОК-ын даргын эхнэрийн “онцгой” эрх ба Шадар сайдын өгсөн тайлбар, Ерөнхийлөгчийн хуурай дүү, Ерөнхий сайдын зөвлөх, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хүн зодсон дуулиан, нэмээд улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан Н.Номтойбаяр суллагдсан мэдээ, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүхээс оногдуулсан ял шийтгэл, Т.Чимгээг суллахыг шаардсан Ц.Нямдоржийн хэвлэлийн бага хурал, дүрэм зөрчиж хийсэн АН-ын бага хурал, Цэцийн томилгоонд тавьсан Ерөнхийлөгч хориг, ардын армид алба хааж явсан байлдагчийг зодож амь насыг нь бүрэлгэсэн хэргийн тухай мэдээллүүд байлаа. Түүнчлэн экспорт, импорт гацсан нь эдийн засгийн хувьд эрсдэл нүүрлэх ДОХИО болов.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэргийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ээж, аавыгаа сахихаар орсон боловч эмнэлгийн орчин нөхцөлийг нь голоод гарсан гэх дуулиан иргэдийн бухимдлыг төрүүлсэн. УОК-ын дарга С.Амарсайхан энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, “өвчтэй, өндөр настай хоёр хөгшнөөр улс төр хийхгүй байх”-ыг сануулав. Угаасаа ч иргэд өвчтэй, өндөр настай хоёр хөгшинтэй барьцаагүй. УОК-ын шийдвэрийн ялгаатай үйлчлэлд бухимдсан хэрэг. Энгийн иргэн ба УОК-ын даргын эхнэрт УОК-ын шийдвэр адил тэгш үйчлэх ёстойг сануулж, эрх мэдэлтнүүдээс ёс зүй нэхсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ үйл явдал С.Амарсайхан ёс зүйн хариулцлага хүлээж, сайдын суудлаасаа татгалзах алдаа мөн. Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ ашиглаж, Ерөнхий сайд танхимын сайдтайгаа ёс зүйн хариуцлага тооцож чадах эсэхийг харах л үлдэж байна.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б-г салааны захирагч нь мөнгө олж өгсөнгүй гэж согтуудаа зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг иргэдийн зэвүүцлийг төрүүллээ. Энэ хэрэгт ангийн захирагчийг нь зөвхөн халаад өнгөрөх бус Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нар ажлаа өгөх ёстойг олон нийтийн сүлжээнд иргэд шаардаж байна. Ямар ч байсан тэдний зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хэлэлгүй албан тушаалтайгаа зууралдсан хэвээр байна. Ардын хүүг армид дуудаж авчраад амийг нь хөнөөж, хэдэн халтар цаасаар хуурч ар гэрийнхнийх нь амыг барих сонирхол манай сайд, дарга нар байгаа бололтой.

Тагнуулын Ерөнхий газрын экс дарга Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал болж тэдэнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх  үндэслэлээр 1-2 жилийн ял оноов. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн зарим хэргийг төрийн нууцаас гаргасан болж жүжиглэлээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлгэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардсан нь захилагч нь хэн бэ гэх хардлага төрүүлэв.

Улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдав. Тэрбээр шуналгүй, өсгүй улстөрөөр цангаж байгаагаа жиргэсэн нь олон хандалт авчээ. Ц.Тувааны талын  АН-ынхан Дүнжингарав зах дээр цугларч, О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлах үйл явдал өрнөлөө. Тэднийг УОК-ын шийдвэр зөрчсөн гэж цагдаа нар хүчээр тараажээ. Энэ бол хууль бус хурал болохыг С.Эрдэнэ мэдээллээ.   Уул уурхайн бүс нутгууд, уул уурхайн голлох компаниудад цар тахлын халдвар гарснаар Хятадын тал хориг тавьснаар экспорт, импорт тэг зогсолт хийлээ.  Үүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ.

Ийнхүү сайн мэдээ цөөхөн, саар мэдээ ихтэй долоо хоног өндөрлөж байна.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!