2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээН.Номтойбаяр: Шуналгүй, өсгүй улс төрөөр цангаж байна

Н.Номтойбаяр: Шуналгүй, өсгүй улс төрөөр цангаж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж шүүхээс хорих ял авсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2021.04.01/ суллагдаж байна. Түүнд анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосныг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд нэг жил болгон бууруулсан. Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байхад нь баривчлан хорьсон байдаг.  Түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Учир нь, У.Хүрэлсүхтэй тааламжгүй харилцаатай байсан нь, түүнийг хорих шалтгаан болсон гэж улстөрчид дүгнэдэг. Юутай ч улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан МАН-ын хоёр дахь гишүүн ийнхүү суллагдаж байна.

Тэрбээр энэ тухайгаа твиттерт жиргэж, “Би та бүгдийн сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!