2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээН.Номтойбаяр жиргээнд идэвхжив

Н.Номтойбаяр жиргээнд идэвхжив

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шоронгоос суллагдсанаас хойш олон нийтийн сүлжээнд идэвхтэй байгаа билээ. Тэрбээр шоронгоос сууллагдсан даруйдаа “Та бүгд сайн байна уу? “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” гэж жиргэсэн.

Харин амралтын өдрүүдээр “Гарангуутаа бурхан халдунд гарлаа. Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол аз жаргал нь тэдэнтэйгээ хэрхэн хамт байснаар олддогийг мэдэрлээ” хэмээн зураг хөргөө постолсон. Тэгвэл өнөөдөр “НАМЗХ-ны 24 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Гурван шоронгоор дамжин явахад сэтгэл эмзэглэмээр асуудал нь залуучууд шоронгоор дүүрсэнд байлаа. ЗГ нь манлайлаад НАМЗХ, МЗХ, АЗХ холбогдох ТББ-тай хамтраад хэрэгжихүйц бодлого гаргах шаардлагтай байна. Надад ч бодсон шийдэл байна” гэжээ. Тэрбээр НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан билээ.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!