2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Хөвсгөл аймаг ТЭГ зогсолт хийлээ

Хөвсгөл аймаг ТЭГ зогсолт хийлээ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд /2021.03.24/ өчигдөр коронавирусын 2 тохиолдол батлагдсан учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 3 дугаар сарын 24-ний 23.00 цагаас энэ сарын 29-ний 06.00 цаг хүртэл “тэг” зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд нэмж 3 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

Тодруулбал Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүстэй ойр болон дам харьцсан иргэдийг илрүүлэх тандалт судалгаа үргэжилж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!