2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3ЭМЯ: 206 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: 206 хүнээс халдвар илэрлээ

 Covid-19-ийн тархалтын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. 


Сүүлийн хоногт 12,326 хүнд шинжилгээ хийснээс 206 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,392 болж байна. 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!