2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3"Гурван хүний бие маш хүнд байна"

"Гурван хүний бие маш хүнд байна"

ЭМЯ-наас covid-19-ийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

15293 хүнээс covid-19-ийн шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо 4,806 болж байна. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 148 тохиолдлын 143 нь Улаанбаатарт,  тав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • Налайх дүүргийн 4 дүгээр хороо,
  • БЗД-ийн 13, 20 дугаар хороо,
  • БГД-ийн 6, 8 дугаар хороо,
  • СХД-ийн 34, 35, 37, 42 дугаар хороонд байна.

Сүүлийн хоногт 55 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,351 боллоо.   Өнөөдрийн байдлаар нийт 1,359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1200, хүндэвтэр 146, хүнд 9, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!