2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРiPEN PlusFB чөлөөт сэтгүүлчдэд ашиг, орлого олох боломж олгоно

FB чөлөөт сэтгүүлчдэд ашиг, орлого олох боломж олгоно

Фэйсбүүк удахгүй бие даасан сэтгүүлчдээс бүрдсэн бичил бүлэгтэй хамтран өөрсдийн хэвлэл мэдээллийн шинэ платформыг туршиж эхлэх бололтой.

Тус платформ нь мэдээ, мэдээлэл хөтлөлтийн нэмэлт хэрэгслүүдээс гадна сэтгүүлчид, нийтлэлчид бодит вэбсайт бүтээх хэмжээний байх ажээ. Иймд тус платформыг сэтгүүлчдийн бичил бүлэгтэй хамтран туршиж, нэмэлт хэрэгслүүдийг амжилттай нутагшуулахад тусласан сэтгүүлч, нийтлэлчдэд төлбөр төлөхөөр төлөвлөсөн байна. Одоогоор мэдээллийн шинэ платформын албан ёсны нэрийг зарлаагүй бөгөөд үнэгүй ашиглахаас гадна фэйсбүүкийн “пэйж” хуудсуудтай нэгдэн зохицож ажиллах боломжтой. Тодруулбал:

  • Сэтгүүлчид, нийтлэлчид болон мэргэжлийн шинжээчдийн шууд дамжуулалт, “стори” шинэчлэл зэрэг текст бус видео шиг контент нийтлэлийг “пэйж” хуудсуудтай зохицож ажиллахыг зөвшөөрнө.
  • Хожим өөрсдийн вэб сайт, мэдээллийн буланд бүртгүүлсэн дагагч болон бусад зөвшөөрөгдсөн хэлэлцүүлгийн хүрээнд хэвлэн нийтлэлчид ашиг, орлого олох боломжыг фэйсбүүк тус платформдоо оруулахаар төлөвлөжээ.
  • Сэтгүүлчдийн хувьд өөрийн үнэнч уншигчид, дагадаг хэрэглэгчдээс бүрдсэн зорилтот бүлэгтэй болоход тус платформ туслах юм. Түүнчлэн фэйсбүүк дээр өөсрдийн бүтээгдэхүүнээс бүрдсэн групп нээхийг зөвшөөрөч, контент хэрхэн ажиллаж байгааг хэмжих боломжийг олгох юм.

Фэйсбүүк дөрвөн жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн компаниуд, ялангуяа орон нутгийн түвшинд орлогын тогтвортой урсгал бий болгоход туслах зорилготой инкубатор хөтөлбөрүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл явдлуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Мөн “мэдээний таб” нэртэй шинэ функц, тусдаа орон зай бий болгож, төлбөртэй түншлэлийн харилцаа тогтоосноор фэйсбүүк дээр хэвлэл мэдээллийн олон компани бий болсон. Тэд энэ удаад хараат бус, бие даасан сэтгүүлчдийн бүтээлчээр өсөн дэвжих, орлого олох арга замаа олоход туслахыг хичээж байна.

Цар тахлын улмаас нэр хүндтэй, өндөр орлоготой олон сэтгүүлчид ажлаа орхин өөрсдийн мэдээний булан эсвэл мэдээллийн сайт ажиллуулах болжээ.

Б.Нирун

Эх сурвалжBI
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!