2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРДэлхийBuzzfeed сайт Австрали, Британид мэдээ үйлдвэрлэхгүй

Buzzfeed сайт Австрали, Британид мэдээ үйлдвэрлэхгүй

Цахим мэдээллийн BuzzFeed сайт Австрали, Британи дахь мэдээ бүтээх ажлаа зогсоолоо. Ингэснээр зардал буурах ч давхар олон улсад мэдээ нийтлэх амбиц нь багасаж байгаа юм.

Ковид-19 цар тахлын улмаас зар сурталчилгааны орлого буурч, үйл ажиллагаа нь улаан шугам давсан, тэсч үлдэх гэсэн мэдээллийн хэрэгслүүд олширч байна.

Ийм үед Британийн 10, Австралийн 4 ажилтан BuzzFeed сайтын энэхүү шийдвэрт өртөж бүр мөсөн чөлөөлөгдөх юм. Компани цаашид тухайн 2 улсын түвшинд дотоод мэдээ бэлтгэхгүй бөгөөд Британийн хувьд зарим ажилтнаа авч үлдэж, олон улсын түвшинд зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн эрэн сурвалжлах, оддын амьдрал болон олон нийтийн анхаарлыг татсан мэдээ бэлтгүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин Австралийн 4 ажилтны хувьд шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ гэжээ.

Хэвлэл мэдээллийн хэвшмэл зах зээлд алдартнуудын хов жив, дарж үсэрдэг эрэмбэ, мессэж өгсөн фото контент хэлбэрээр мэдээ, мэдээлэл хөгжүүлэгч BuzzFeed сайтыг улс төрийн мэдээг шинэ залуу хэрэглэгчдэд хүргэх орон зай бүрдүүлж өгсөн гэдэг.

Тэд зардлаа улам танах боломжтой ч АНУ-ын “хөдөлмөрөө хуваалцах” хөтөлбөрийн улмаас тэнд байгаа ажлын байранд цомхтгол хийхэд тохиромжгүй байгаа юм. Тэд эдийн засаг, стратегийн шалтгаанаар АНУ дахь мэдээ бүтээх ажлаа энэ хүнд цаг үед ч үргэлжлүүлнэ гэжээ.

Энэ жилийн мэдээ бэлтгэлийн ажилд BuzzFeed сайт 10 гаруй сая ам.доллар зарцуулах юм байна.

Эх сурвалжChannel News Asia
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!