2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголХэвлэл мэдээллийнхэнд бизнес загвар нутагшуулах төсөл хэрэгжинэ

Хэвлэл мэдээллийнхэнд бизнес загвар нутагшуулах төсөл хэрэгжинэ

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ”, People in Need Mongolia хамтран U.S. Embassy – Ulaanbaatar, Mongolia, АНУ-ын Spirit of America Worldwide олон улсын төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын компаниудын дунд тогтвортой бизнес загвар нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

“Steppe-ing forward: Expanding Press Freedom through Sustainable Media Start-ups” буюу “Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой компаниудаар дамжуулан хэвлэлийн эрх чөлөөг тэлэх нь” төсөл нь олон улсын тэргүүн туршлага нутагшуулах сургалт хөгжлийн үйл ажиллагаа, дотоодын хэвлэл мэдээллийн салбарын компаниудыг бойжуулах инкубатор хөтөлбөр болон жишиг төсөл хэрэгжүүлэх хэвлэл мэдээллийн компаниудад гарааны санхүүжилт олгох үе шатуудаас бүрдэх бөгөөд нийт есөн сарын хугацаанд хэрэгжих юм.

Үе шат тус бүрийн тухай мэдээлэл Сэтгүүл зүй Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын Facebook хуудсаар тогтмол хүргэх юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!