2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3А.Амбасэлмаа: Нийслэлд идэвхтэй 4 голомт байна

А.Амбасэлмаа: Нийслэлд идэвхтэй 4 голомт байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн дөрвөн голомт идэвхтэй үргэлжилж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тодруулбал,

  • БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х апартментад гарсан халдварын голомт нэлээд идэхвжилтэй байгаа. Тэнд өргөжүүлсэн тандалтаар 562 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнээс халдвар илрээд байна.
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой халдварын голомтод хоёр хүн өвчлөөд байсан бөгөөд тэдний гэр бүл, найз нөхөд гээд 7 хүн халдварт өртөөд байгаа.
  • Микс пицца компанийн ажилтан өвчилсөн учраас өргөжүүлсэн тандалт хийсэн. Тус компанийн нийт 6 хүн өвчлөөд байна.
  • БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт үргэлжилж байгаа.

Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоож албан байгууллагуудад шинжилгээ хийж байна. Тухайлбал, Х апартментад гарсан халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учраас тэнд хоёрдогч хавьтал 94 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байгаа. Мөн Bull ресторанд хавьтал ажилладаг учраас 40 хүнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

ХУД-ийн 11 дүгээр хорооны Peace village хотхоны 209 дүгээр байранд халдвар гарсан учраас 80 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байна.

СБД-ийн 9 дүгээр хороо Цэлмүүн тауэрт халдвар гарсантай холбогдуулан 119 хүнээс шинжилгээ авах ажил мөн үргэлжилж байгаа” гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтад 1,163, хоёрдогч хавьтал 7,220 хүн байгаа юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!