2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Талийгаач халдвар аваад эдгэсэн байсан

Талийгаач халдвар аваад эдгэсэн байсан

ЭМЯ-ээс ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Өчигдөр нийт 17646  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 10 хүнээс халдвар илэрлээ. Дээрх хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлалтад байсан. Улаанбаатар хотод батлагдсан халдварын нийт тохиолдол 709 боллоо.  Зургаан аймагт халдвар нэмж бүргэгдээгүй.  Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ Covid-19-өөр биш, зүрхний өвчнөөр нас барсан. Гурван удаагийн давтан шинжилгээгээр талийгаачаас халдвар илрээгүй. Тиймээс өөр шалтгаант буюу бусад өвчний улмаас нас барсан гэх ангилалд багтаж байгаа. Талийгаач Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад, Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэн. Тухайн үед Covid-19-тэй, архаг суурь зүрхний өвчтэй гэсэн оношоор эмлүүлсэн. Гурван удаагийн давтан шинжилгээнд халдвар илрээгүй, халдвар нь бүрэн эдгэрсэн байсан. 60-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст халдвар илүү хүндээр тусч байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!