2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Эмнэлгийн 40 гаруй ажилтан халдвар авснаас 16 нь эдгэжээ

Эмнэлгийн 40 гаруй ажилтан халдвар авснаас 16 нь эдгэжээ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр  халдвар авсан эмч, ажилчдын талаар албаныхан мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол дэлхий дахинд ч их гарч буй. Энэ нь орчин, ахуйн нөхцөл, хамгаалах хувцас хэрэгсэл болон хүмүүсийн ядаргаа зэрэг олон зүйлээс шалтгаална.

Цар тахалтай тэмцэж ажиллахад хамгийн тэргүүн эгнээнд явж байгаа хүмүүсийн нэг бол эрүүл мэндийн ажилчид юм.

Дэлхий дахинд эрүүл мэндийн ажилчдад цар тахлын үеийн бухимдлаас гадна ажлаасаа халшрах хам шинж буюу ядарч сульдах, сэтгэл санаагаар унах зэрэг олон шинж тэмдэг илэрч байна.

Мэдээж удаан хугацаагаар гэр орон, үр хүүхдээсээ хол, ажиллаж байгаа зэргээс шалтгаалж бухимдалд орох тохиолдол манай оронд ч гарч байгаа.

Одоогийн байдлаар  эрүүл мэндийн байгууллагын 40 гаруй ажилчин коронавирусийн халдвар аваад байна.Тэдгээрээс 16 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” хэмээн хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Дэлхий дахинд эрүүл мэндийн ажилчид халдварт өртөж байгаагийн гол шалтгаан нь ачаалал их, удаан хугацаагаар ажиллах, халдвартай өвчтөнтэй тулж харьцах, шинжилгээ авах, халдвартай газрыг ариутгах зэрэгтэй холбоотой.

Хамгийн гол нь бид бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө ажиллаж байгаад өөрөө халдвар авсан энэ хүмүүсийнхээ сэтгэл санааг дэмжих хэрэгтэй. Бид ч ажлын цагийг зохицуулж байна.

Өмнө нь эмнэлгийн ажилчдыг 14 хоног эмчилгээ үйлчилгээ хийсний дараа Халдвартын клиникт тусгаарладаг байснаа больж, тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг болсон.

Мөн эмч, ажилчдын ачааллыг багасгах, сийрэгжүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 5 болон ХӨСҮТ-д 17 буюу нийт 22 эмч ажилтан халдварт өртсөн. Сэлэнгэ аймагт ч эмнэлгийн хэд хэдэн ажилтан халдварт өртсөн.

Эрүүл мэндийн байгууллага хүмүүсээ сургах, дадлагажуулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!