2024.10.13, Sunday
spot_img
НҮҮРУлс ТөрТэд УИХ, Засгийн газрын шийдвэрийг л биелүүлсэн

Тэд УИХ, Засгийн газрын шийдвэрийг л биелүүлсэн

Өнөөдөр УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг Ерөнхий сайд С.Баярын хамтаар энэ сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хорилоо. Ингэснээр дээрх нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хугацаандаа цагдан хоригдож байна.

Учир нь тэднийг Дубайн гэрээ гэх Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөөг баталсных нь хариуд ийнхүү буруутгаж буй.

Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад олон хуулийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн нэр бүхий өмгөөлөгчид хэлж байна. Ямартай ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд шийдвэрлэсэн энэхүү шүүх хуралдааны цаана улс төрийн болоод олон асуудал бий гэх хардлага яригдаж байна.

2 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛ НЭГ САЯ ТӨГРӨГ БИШ

Төр нь, төрөөс томилогддог шүүх нь УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажил хийсэн залуусаа хорьж байна. Үүний нэг жишээ бол Да.Ганболд, Б.Бямбасайхан нар юм. Энэ мэтээр хуулийн байгууллага хэн нэгний захиалгаар ажиллаж, хүнд хэрэг тохож муухай харагдуулдаг эцэст нь улс төрийн зорилгоор шоронд хорьдог муйхар ажлаа зогсоохгүй бол цаашид сэтгэл, зүтгэл, боловсролтой залуус Монголын төрд ажиллахгүй, зугтсаар байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Угаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд хэн нэгэн өөрийн эрх ашигт нийцүүлэн сэдвээ болгон өмчлөх, улс төрийн өс хонзон, ашиг хонжоо, нэр хүнд олж авах авах хэрэгсэл болгосоор ирсэн. Ингээд Засгийн газар, УИХ өөрөө үүрэг даалгавар өгч дуудаж авчирч энэ ажлаа хийлэгчихээд  Д.Ганболд, С.Бямбасайхан гэх мэт залуусаа яллаж, нэг насаар нь муу нэр муухай хочтой болгож байна.

Учир нь Б.Бямбасайхан нарыг 2-10 тэрбум төгрөг байршуулахгүй бол хорино гэх шүүхийн практикт байгаагүй шийдвэрээр өнөөдөр хорьж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Хоёр тэрбум төгрөг бол нэг сая төгрөг биш. Ийм хэмжээний мөнгийг бэлнээр гаргаад байршуулах хэнд ч байхгүй. Тэгэхээр биелэгдэшгүй даалгавар өгөөд түүнийгээ биелүүлсэнгүй гэх хэргээр цагдан хорьдог жишгийг Монголын шүүх 2020 оны сонгуулиас эхлэн гаргадаг болжээ.

ДУБАЙН ГЭРЭЭ ГЭХ ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛААГҮЙ БОЛ АМ.ДОЛЛАР 5000 ТӨГРӨГТ ХҮРЭХ БАЙВ

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 он. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрэн зогсож гурван мянга гаруй хүн шууд ажилгүй, туслан гүйцэтгэгч 500 гаруй компани зогсонги байдалд орж олон мянган ажилтны орлого тасарч байсан үе. Улс орны эдийн засаг ч муудаж, цалин, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн 20 мянган төгрөг зэрэг нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэмж тасалдах аюул нүүрлээд байсныг иргэд санаж байгаа байх.

Энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн эхэнд хийх ёстой ажил нь “Оюутолгой”-н гацсан төслийг үргэлжлүүлэх байсан гэж тухайн үеийн улс төрчид шийдвэрлэсэн байдаг.

Тийм ч учраас “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, мөн төслийг эхлүүлэх хэлэлцээрийг хийж 2015-2016 онд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолыг гаргасан. Тэгэхээр “Дубайн” гэх тодотголтой Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг байгуулах даалгаврыг УИХ, Засгийн газар өөрсдөө өгсөн болж таарч байна. Гэрээ биш төлөвлөгөө гэж тодотгож буй учир бол  энэ ямар нэгэн зээл болон барьцааны гэрээ биш юм. Харин зайлшгүй авах зээлийг яаж, хэрхэн авах зарчмаа л тохирсон хэрэг.

Нэгэнт УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргасан учраас Ч.Сайханбилэг сайд Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Үр дүнд нь өнөөдөр бидний шагшин гайхаад байдаг Оюутолгойн газар доорх бүтээн байгуулалтын төсөл амжилттай эхэлж одооноос зэсээ олборлоход бэлэн болсон байна. Далд уурхай ашиглалтад орсноор манай улс 45-50 тэрбум долларын ашиг хүртэх боломжтой болсон. Хэрвээ төлөвлөгөө батлагдаагүй зөвхөн ил уурхайг ашигласан бол Оюутолгойн ордын 20 хувийг л ашиглаж найм дахин бага ашиг хүртэх байсан гэж эдийн засагчид дүгнэдэг.

ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛСАД ДАРААХ ҮР АШГИЙГ АВЧИРСАН

  1. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь ОУ-ын нэр хүнд бүхий 19 орчим банк санхүүгийн байгууллагуудаас 4.4-6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах боломжийг нээсэн.
  2. Өмнө нь хэзээ ч албан ёсоор баталгаажаагүй байсан МУ-ын хүртэх өгөөжийг 53%-аас дээш байх ёстойг баталгаажуулсан.
  3. “Туркойз Хилл Ресурс” компанид удирдлагын зардал хөрөнгө оруулалтын зардлын 6% байсныг бууруулж 3-4.5 хувьд хүрсэн. Ингэснээр жил бүр 10сая ам.доллараас дээш, төслийн хугацаанд 1 тэрбум хүртэл ам.долларын бодит хэмнэлт гарах боломжтой болов.
  4. Монгол Улсын буюу тэр дундаа Өмнөговийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож тэдний нийлүүлж буй бараа үйлчилгээ болон Монгол улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгсэл зэргийг нийлүүлэгчдэд давуу тал олгоно. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулна.
  5. ОТ ХХК нь менежментийн төлбөр болон бусад Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур үзүүлсэн үйлчилгээнд ногдуулах НӨАТ-ыг үргэлжлүүлэн төлнө.
  6. Зээлийн хүүгийн дээд хязгаар (libor+6.5-аас бага байхаар)-ыг тогтоож хэт өндөр хүүтэй зээл авч илүү зардал гарах эрсдлийг хаасан.
  7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 47.2.1 ба ХөОГ-ний 3.12.1-т заасны дагуу тооцох бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг энэхүү 6 дугаар зүйлд заасан Лондонгийн хөрөнгийн бирж зэрэг дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэх зарчмаар тогтоодог болсон.
  8. Монгол компаниуд өнөөдөр “Оюутолгой” төслийн ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэдэг болсон. Өмнө нь 20 хувь байсан.
  9. Нийт ажиллагсдын 95 хувь нь түүний дотор нарийн мэргэжлийн инженерүүдийн олонх нь Монголчууд болов.
  10. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаарх олон сар үргэлжилсэн маргаанд цэг тавьсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлнэ мөн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ гэж шийдвэрлүүлсэн. Ингэснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр дор хаяж 810 сая ам. долларын орлогыг баталгаажуулав.
  11. Зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн бөгөөд тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болон албажсан.
  12. Тус төслийн санхүүжилт нь Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны санхүүжилт дэхь Монголын талын 34 хувийг баталгаажуулах бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажна.
  13. 2014 онд үүссэн татварын маргааныг Олон Улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл 30 сая ам. долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдлээ.
  14. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум (нийт 9 тэрбум) ам. долларын нэмэлт өгөөж Монгол улсын эдийн засагт бий болно.
  15. Монголын тал нь ОТ ХХК-д Далд уурхайн Төслийг санхүүжилтийн шаардлагыг хангахад нь дэмжиж ажиллахдаа зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж, ХөОГ, НӨОДТХНГ-нд нийцэж буй шаардлагуудыг дэмжихээр зааж өгөв.
  16. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 47.2.1 ба ХөОГ-ний 3.12.1-т заасны дагуу тооцох бөгөөд Бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг энэхүү 6 дугаар зүйлд заасан Лондонгийн хөрөнгийн бирж зэрэг дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэх зарчмаар тогтооно.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!