2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээБ.Баяраа: Ч.Сайханбилэгийн эзгүйд эчнээ яллачихсан

Б.Баяраа: Ч.Сайханбилэгийн эзгүйд эчнээ яллачихсан

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг сайжруулах хэлэлцээ Улаанбаатарт өрнөж байна.  Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг баталсан асуудлаар Д.Ганболд, Б.Бямбасайхан нар ял шийтгэл авсан. Тэдний талаар Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа ” Иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэх асуудал яригддаггүй юм. Хуулийн байгууллага хоёр жил гаруй хугацаанд нууцаар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэсэн ч ажлаа хийж явсан гэмгүй хүмүүсээс буруу юм илрэхгүй нь тодорхой. Дахиад хэлье, улстөрчдөд холбогдох эрүүгийн хэргүүдэд байшин сав, машин тэрэг, хөрөнгө мөнгө завшсан, хураагдсан гэх асуудал яригдаж байдаг ч иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хувьд тийм зүйл байдаггүй.Хэргийг уншихаар Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг юм. Бусад нь Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх ялтай. Бүр “Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт цохон тэмдэглэж байгаад буруутгадаг. Уг нь энэ хэргийн гол зангилаа болсон Ч.Сайханбилэгийн гэм буруугийн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа үүрэг даалгавар биелүүлсэн хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг “Би Дубайн төлөвлөгөөг хар толгойгоороо хариуцна, улс төр нь миний хэрэг. Та нар зүгээр л ажлаа хийцгээ” гэж үүрэгдэж байсан атал өнөөдөр өөрөө эзгүй, харин ажлаа хийсэн нь шоронд сууж байна даа. Ер нь бол Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллачихсан” талаар байр сууриа илэрхийллээ.

А.АНАР

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Тэр муу оргодол сайханбилэг хаа холдов гэж амиа хорлохгүй бол муу ганболдтойгоо нийлээд ялаа үүрнэ биз

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!