2024.10.4, Friday
spot_img
НҮҮР2Оюутолгойн "гэмт хэрэгтнүүд"-ээ цагаатгая

Оюутолгойн "гэмт хэрэгтнүүд"-ээ цагаатгая

Монголчууд улсаараа Оюутолгойн татварын мөнгөөр найрлаж, Төрийн ордонд хоёр тал хэлэлцээ хийж суухай дор, Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг байгуулсан хүмүүсийн хэргийг Улсын дээд шүүхээр энэ долоо хоногийн Пүрэв гаригт шүүхээр товлогджээ.

Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товложээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Ардчилсан намын зарим гишүүд Э.Бат-Үүл, Б.Баабар болон бусад хуульчид тэднийг үзэл санааны хоригдол болсон. Тиймээс тэднийг цагаатгаж,суллахыг шаардсаар ирсэн юм. Тэгэхээр энэ удаад Улсын дээд шүүх хэргийг шударгаар шийдэх эсэхийг харъя.  УИХ-аар баталсан Шүүхийн багц хууль өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтээр МАН-ынхан бүгд суллагдсан, харин АН-ын үзэл санааны хоригдлууд шорондоо үлдсэн бөгөөд тэднийг суллах нь шударга ёсонд нийцэх юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!