2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрБ.Нямтайшир: Хүүг минь сууллахгүй бол би дуу хоолой нь болно

Б.Нямтайшир: Хүүг минь сууллахгүй бол би дуу хоолой нь болно

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цагдан хоригдсон учраас өнөөдөр /2020.06.02/ хуулийн хугацаанд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авлаа. Үүнийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын аав Б.НЯМТАЙШИР:

Миний хүү Н.Номтойбаяр УИХ-ын 29-р тойрогт бие даан нэр дэвшсэн.

Гэвч, өөрийн биеэр нэр дэвшигчийн үнэмлэхээ авах боломжгүй хүүгийнхээ өмнөөс 587 дугаартай үнэмлэхийг нь авлаа.

Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн, хуулийн зүйл, заалтыг тууштай шударга баримталсан СЕХ-ны дарга, гишүүдэд талархлаа илэрхийлж байна. Анх удаа хүний эрхийг зөрчиж, нэр дэвшигчийн тогтоолыг гардаж авсан байхад нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан нь Сонгуулийн тухай хуулийн 35.2-р зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

Харамсалтай нь, ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ бол түүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 120 гаруй мянган иргэдийн сонгох эрхэд халдсан үйлдэл боллоо. Эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, түүнийг хэрэгжүүлдэг гажуудал Монголын нийгэмд нэгэнт тогтжээ. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй. Шүүх засаглал нь хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монголд үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэн төрхийг нь илчилсэн иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр ажилласан зүтгэлтнээ барьдаг, хорьдог жишиг нэгэнт тогтжээ. Өнгөрсөн зуунд Монголын түүхэнд тохиолдсон бүх хэлмэгдүүлэлтэд миний өвөө, аав, би ч өөрөө өртөж явсан.

Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдгийг Монголын ард түмэн мэднэ.

Энэ цаг 20-р зуунтай төгсгөл болсон гэж би бодож байсан. Гэтэл өнөөдөр өндөр, нарийн зохион байгуулалт бүхий шинэ цагийн хэлмэгдүүлэлт ирж байгаа юм байна. Энэ хэнийг ч ялгалгүй биднийг бүгдийг дайрах магадлалтай. Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Рэнцэнхорол хэрэв СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би өөрийн гаргасан шийдвэрээ эргэн харна гэж хэлсэн юм билээ.

Хүүг маань улс төрийн зорилгоор суллахгүй бол түүний дуу хоолой болж, сонгуулийн компанит ажилд нь би идэвхийлэн оролцоно.

Миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн иргэд, түүний дотор МАН-ын эгэл жирийн гишүүд та бүхэнд гүнээ талархаж байна. Сонгогч та бүхний сонголт мэргэн байх болтугай.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!