2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголАлтанбулагаар орж ирсэн 18 хүнээс коронавирус илрэв

Алтанбулагаар орж ирсэн 18 хүнээс коронавирус илрэв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Тавдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүмүүс 19-52 настай, 11 нь оюутан. Нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрсэн хүн 43 байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүний биеийн байдлыг үнэлбэл 121 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна.

Халдвар авсан хүмүүсийн дунд 8-15 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!