2024.04.26, Friday
spot_img
НҮҮРДэлхийГадаадад 32 монгол халдвар авчээ

Гадаадад 32 монгол халдвар авчээ

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллийг товчлон хүргэе. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94 мянган хүн COVID-19 халдварыг шинээр авч, 5,000 гаруй хүн нас баржээ. Өчигдөр ОХУ-д 9,974 хүн шинээр халдвар авсан бол Буриадад 49, Эрхүүд 26 тохиолдол нэмэгдсэн байна.

Шуурхай 119 утсанд 224 цагийн хугацаанд нийт 296 дуудлага ирсэн бол аппликэйшнд найман дуудлага ирсэн байна.

Үүнд АНУ-аас нэг, Швед улсаас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан бөгөөд Швед улсаас холбогдсон манай улсын нэг иргэнд коронавирус илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор хөнгөн байгаа учир гэрийн тусгаарлалтад буй аж.

Ингээд гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан нийт 32 хүн байна. Түүнээс 13 нь эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байгаа юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!