2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголДа.Ганболд: Ц.Нямдорж яллах, шийтгэх дарга гээд ойлгочихож

Да.Ганболд: Ц.Нямдорж яллах, шийтгэх дарга гээд ойлгочихож

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайд очиж, Рио-Тинтойтой Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар ажиллаж байсан Да.Ганболд байлцсан.

Тиймээс прокуророос албан тушаалаа урвуулан ашигласан гэх ял төлөвлөөд байгаа юм. Энэ талаар Да.Ганболд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ердөө ганцхан сарын дотор яллагдагч болоод шүүх дээр очлоо. Заавар өгөөд ганц хуудас маягт бөглүүлж байна. “Би яллагдагч тэр овогтой тэр” гэсэн үг нэг хуудас цаасанд дөрвөн удаа давтагдаж гарын үсэг зуруулах жишээний. Ерөөсөө л Вышинскийгийн философи. Хүний сэтгэлд дарамт үзүүлдэг, лантуугаар цохидог төрийн машины сэтгэлгээ хэвээр явж байгааг мэддэг нь хэд бол гэж бодогдсон шүү. Баруунд ийм зүйл байдаггүй. Хууль зүйн сайд шударга шүүхийн төлөө явах ёстой.

Гэтэл мань эр өөрийнхөө дургүй хүмүүсээ яллах, шийтгэх байгууллагын дарга гээд ойлгочихсон сууж байна л даа. Төр нь иргэнийхээ эсрэг ажиллаж байна. Манай Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалт бий. Тэр заалтыг ойлгож байгаа нь хэд бол, бас л эргэлзээтэй асуулт.

2010, 2011, 2012 онд санхүүгийн тайланг үндэслэн илүү татвар оногдуулсныг Оюутолгой компани үл зөвшөөрч маргаан үүссэн. Энэ маргааныг шийдэж чадалгүй бүтэн гурван жил болсон байсан үе. Дубайн гэрээнд туссан цөөн хэдэн заалтын нэг нь ч 2009, 2010 онь гэрээнээс халиагүй. Харин энэ гэрээнүүдэд тусгалаа олоогүй нэг чухал заалт Дубайн гэрээнд бий. Оюутолгойн ил, далд уурхай, ерөөс энэ том төсөгл хэрэгжих бүх л хугацааны нийт өгөөжийн 53-аас доошгүй хувь нь Монголынх байна гэж тохирсон. Энэ тохиролцоог цагаан дээр хараар буулгасан нь Дубайн төлөвлөгөөний том давуу тал. Засгийн газраас бидэнд өгсөн удирдамжийн нэг чухал заалт нь энэ байсан юм Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүртэх ёстой хувь хэмжээг албан ёсоор баталгаажуулсан Монголыг хохироосон, уршиг тарьсан гэдэг нь хэтээсээ худал.

Оросуудын хэлдгээр хурууныхаа өндгийг сорж суугаад гаргаж ирсэн санаа. Хуруугаа сороод юу ч гарахгүй гэсэн утгатай хэлц л дээ. Товчхондоо бодитой биш зүйлийг оросууд ийм хэлцээр илэрхийлдэг.

Эхлээд Оюутолгой гэдэг төслийн хэмжээ, царааг ойлгох хэрэгтэй. Оюутолгой бол Эрдэнэтээс хамгийн багаар бодоход 2-3 дахин том төсөл. Оюутолгой төсөл дангаараа жил бүр 300-330 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна. Монгол Улсын төсөв дунджаар гурав орчим тэрбум ам.доллар.

Оюутолгойн данснаас өгч байгаа мөнгө нь төсвийн арав гаруй хувь гэдэг бол маш том тоо. Ханган нийлүүлэлт, төслийн дам нөлөө гэж ирээд тооцвол асар том тоо гарна. Дубайд гарын үсэг зурснаас хойш Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын төсөвт оруулж буй мөнгөөрөө гурван сая Монголын амьдралд эерэг, том нөлөө үзүүлж байгаа. Уурхайд ажиллаж яваа 10 гаруй мянган хүнээр энэ төслийн өгөөжийг тооцвол хэт өрөөсгөл хэрэг болно. Оюутолгойн тухайд улсын төсөвт, Өмнөговь аймагт, дам нөлөөгөөрөө нийгэм, эдийн засгийн салбар бүрт эерэг нөлөө үзүүлж яваа мега төсөл. Наад захын жишээ хэлье.

Өнөөдөр бүх дэлхийд агаарын тээвэр зогсчихсон. Ийм хэцүү цагт МИАТ-ийг байнгын нислэгтэй амьдруулж байгаа төсөл нь Оюутолгой. Цар тахлын үед нэг ч өдөр зогсоогүй хэвийн ажиллаж яваа том төсөл дэлхийд тун цөөн. Тэр цөөхөн төслийн нэг нь Оюутолгой. Хэрэв тэр үед Дубайд шийдвэр гаргаагүй бол бид цар тахлын үеэр хэцүүдэх байсан” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!