2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээБ.Жавхлан: Оюутолгойд онцгойлон хандахгүй

Б.Жавхлан: Оюутолгойд онцгойлон хандахгүй

Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд /LCIA/  Оюутолгойн асуудлаар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан.  Энэ талаар  Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.  Тэрбээр “Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар бол аливаа хэлцэл хийх боломжгүй, зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. “Оюутолгой” ХХК бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган аж ахуйн нэгжийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно” гэв.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!