2024.10.4, Friday
spot_img
НҮҮР3Тэг зогсолт хийсэн зэсийн экспорт сэргэв

Тэг зогсолт хийсэн зэсийн экспорт сэргэв

Монгол Улсад ковид-1-ийн халдвар эрчимжиж, уул уурхайн бүс нутгаас халдварын тохиолдол илэрсэн тул Хятадын зүгээс хязгаарлалт хийж,манай экспорт, импортод тэг зогсолт хийсэн. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой” төслийн талбайд ковид-19-ийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэнээр уурхайн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн туршид зогсоосон байна. Тэгвэл  дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн Монголоос БНХАУ-д нийлүүлэх зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хэсэгчлэн сэргээсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотоор дамжуулан БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлэх бусад хувилбаруудыг судалж байгаа гэж “Turquoise Hill Resources” компани мэдээлжээ.

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзаж, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн эргэлтийг сайжруулахад Хятадын зүгээс анхаарал тавихыг хүссэн юм. Ингэснээр Хятадын талын ааш зөөлөрч эхэлсэн бололтой.  “Оюутолгой” ХХК 2021 оны I улиралд 45.4 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн үзүүлэлт болсон бол баяжмал дахь алтны үйлдвэрлэл мөн 457 хувиар өсөж, 145.6 мянган унц хүрсэн байна. Олборлолт агуулга ихтэй үе рүү шилжсэн нь үүнд нөлөөлсөн байна. Агуулга өндөртэй олборлолтын үе 2021 онд ч үргэлжлэх төлөвтэй гэдгийг дурджээ.

Мягмар гарагийн байдлаар Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш 2.82 хувиар буурч, 23.41 канад доллар болсон байна.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!