2024.05.12, Sunday
spot_img
НҮҮРМонголБ.Хурцыг энэ сарын 20-нд шүүнэ

Б.Хурцыг энэ сарын 20-нд шүүнэ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Улсын Дээд шүүхэд тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авчээ.

Улмаар тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9:00 цагт хийхээр товлосон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!