2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРМонголШУУРХАЙ: Ховд руу зорчсон иргэнд коронавирусын эсрэг биет үүсчээ

ШУУРХАЙ: Ховд руу зорчсон иргэнд коронавирусын эсрэг биет үүсчээ

Иргэн Д нь Бельги улсаас 2020.03.08 нд Монгол улсад ирсэн. Тэрээр /2020.03.29/ Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12 нд автобусаар УБ хотруу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна.

Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг(+) гарч, нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байгаа. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. 

Иймд 2020.05.01-ний 23:00 цагаас аймгийн онцгой комисс хуралдлаа. Онцгой комиссын хурлын шийдвэрээр: 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэв. Харин энэ мэдээлэл “худал” мэдээлэл болохыг ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хариуцлагатайгаар мэдэгдлээ. 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!