2025.05.14, Лхагва
spot_img

Хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй

0

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарт цохиулж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо 5 дахин өсчээ. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатай гэв.

Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалын хэлснээр “Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан.

Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой” гэсэн юм.

Петрочайна Дачин Тамсаг компанид таван заалттай албан даалгавар хүргүүлснээс хоёр нь дутуу учир шүүхэд ханджээ

0

БОАЖЯ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр усны хамгааллатын бүсийн асуудлыг онцолж мэдээлэл өглөө.

Устай холбоотой зөрчлийн талаар БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Петрочайна Дачин Тамсаг” компани нь ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд 1,881,095,392 төгрөг, 2022 онд 1,484,492,096 төгрөг, 2023 оны гуравдугаар сарын байдлаар 286,276,992 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн боловч ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн.

Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн 5,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Тус компанийн ХIX талбайд зөвшөөрөлгүй худаг гаргасан байсныг лацаар битүүмжилсэн.

Засгийн газрын 2022 оны тогтоолоор газрын доорх усны төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байхад 2023 оны 1-3 сард ашигласан усаа хуучин тарифаар тооцож төлсөн байна. 19 дүгээр талбай дээр 214,707744, 21 дүгээр талбай дээр 92,490,528 төгрөгийг дахин тооцож, нийт 307 сая төгрөгийг төлүүлсэн байгаа.

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн бохир усыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандарт”-ын Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээтэй харьцуулахад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) 3.6-4 дахин их,  умбуур бодис 33 дахин их, Исэлдэх чанар (ПИЧ ) 4.5-4.7 дахин их ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Уг зөрчилд 30 сая төгрөгөөр торгосон. Торгуулийг ААН барагдуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих үйл явц хийгдэж байгаа.

2022 онд хийсэн хяналт шалгалтаар 12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан асуудлыг дурдсан.

2023 онд хийсэн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан боловч зөвшөөрлийн хүрээнд дурдсан химийн бодисоос өөр нэр төрлийн химийн бодис ашигласан байж болзошгүй зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байгаа.

Зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулах үүрэг даалгаврыг ААН-д хүргүүлж буй. Ерөнхий байцаагчийн таван заалттай албан даалгавар хүргүүлснээс гурвыг нь биелүүлж, хоёр нь дутуу учир албадан гүйцэтгүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Зөрчлийг арилгуулах асуудал шүүхийн шатанд байгаа” хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Химийн бодисын агуулах, цэвэр усны байгууламжийг шинээр барих хоёр албан даалгавар дутуу байгаа. ААН-ийн зүгээс үйл ажиллагаа хийгээд явж байгаа мэдээллийг ирүүлсэн.

2022 онд хийсэн хяналт шалгалтаар химийн хог хаягдал, хугацаа нь дууссан химийн бодис ашиглаж байсан зөрчил илэрсэн. Тухайн үед уг химийн бодисуудыг эрх бүхий байгууллага устгалд оруулсан. ААН-д хугацаа нь дууссан химийн бодисын зөрчил байхгүй. Одоо тусгай зөвшөөрлийн жагсаалтад байхгүй гурван төрлийн химийн бодис авсан асуудал гарсан” гэв.

Түүний мэдээлснээр “Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577 тонн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339.58 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулжээ.

У.Хүрэлсүх гадаадад ч, дотоодод ч эвийг сахиж байна

0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхдөө эв эеийг нүдний цэцгий мэт хайрлаж явна гэсэн. Эв эе гэдэг нь гадаад, дотоодын амгалан байдлаа хамгаалахаа хэлсэн хэрэг биз ээ.
Ши Жиньпинийн урилгаар “Бүс ба Зам” арга хэмжээнд оролцож буй У.Хүрэлсүх Бээжинд Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзжээ. Путин дэд, бүтэц эрчим хүчний салбарт хамтаръя. Монголоос нийлүүлж байгаа мах, ноос, ноолууран бүтээгдэхүүний татварыг бууруулъя гэж. Мэдээж, Оросоос зугатлаа гээд Монголын Оросын мөнхийн хөрш байх нь ойлгомжтой. Тэгээд ч бид тэднээс бензин, шатахуун, эрчим хүч гуйж авч байгаа болохоор дороо буурьтай, дотроо бодолтой байхаас өөр аргагүй. Мэдээж ингэлээ гээд баавгайн талд байлдана гэсэн үг биш. Монголчууд түүгээр яваа гайг үүгээр дуудах хэрэггүй гэдэг. Монголын асуудал бол Монголын асуудал. Монголчууд амар амгалан, хөгжил дэвшилтэй байлгах нь Төрийн тэргүүний үүрэг.
Тэрбээр саяхан гуравдагч оронд, Францад зочлоод ирсэн. Харин өдгөө хоёр хөрштэйгөө уулзаж байна. Монгол төвийг сахисан, ардчилсан, олон тулгуурт гадаад бодлоготой орон. Үүнийгээ, үүргээ, үндэсний аюулгүй байдлаа У.Хүрэлсүх сайтар ухамсарлаж буй. Тэр лав Монголоо зарахгүй, улсаа худалдахгүй нь үнэн. Тиймээс ШХАБ-д элсэхгүй гэдгээ ил тод хэлсэн. Мэдээж, хөршүүд бие, биеэ урих нь байдаг л хэрэг. Тэглээ гээд энэ нь Орост очоод наалдана гэсэн үг биш билээ.

БОАЖЯ: Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг Мазаалай баавгайн өдөр болгоно

0

Мазаалай баавгайн талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.

Энэ талаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөнд тулгамдаад буй газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль экологийн тэнцвэрт байдал, эко системийн хэв шинж, биологийн олон янз байдал хомстож, амьтан ургамал ховордож байна.

Монгол орон өргөн уудам тархац нутагтай, олон зүйлийн ургамал, амьтны уугуул нутаг. Эдгээрийн нэгэн төлөөлөл зөвхөн манай улсад амьдардаг мазаалай баавгай юм.

Дэлхий дээр мазаалай баавгайн овогт хамаарах найман зүйл баавгай Ази, Европ, Америк тивд байдаг. Дэлхийд хамгийн өргөн тархсан хүрэн баавгайн 13 дэд зүйл байдаг. Үүнээс манай оронд хүрэн баавгай, мазаалай баавгай гэсэн хоёр зүйл амьтан байдаг. Төв Азийн хэт гандуу цөлд хамаарах Монгол Алтайн өвөр говьд цөөхөн үлдсэн цорын ганц дэд зүйл амьтан юм.

Хамгийн анх 17 бодгаль мазаалай баавгай тархан амьдарч байна гэсэн судалгаа байдаг. 2004 онд ШУА, Биологийн хүрээлэн, МУИС-ийн хамтарсан судалгааны баг 25 орчим бодгаль мазаалай баавгай говь цөлд амьдарч байна гэсэн судалгааг гаргаж байв.

Засгийн газраас “Говийн баавгай” төслийг 2004 онд эхлүүлж, генетикийн аргаар популяцын судалгааг хийж, бодгалийн тоо толгойг тогтоох, тархац нутаг, идэш тэжээл, бусад сөрөг нөлөөллийг гаргаад байна.

Судалгааны дүнгээр 2009 онд 20 бодгаль, 2013 онд 24, 2017 онд 29 бодгаль баавгайг тогтоосон.

Гэвч мазаалай баавгайн тоо толгой удаашралтай өсөж байгаа нь популяц дахь хүйсийн харьцаа алдагдсан, өөрөөр хэлбэл эр, эм бодгалийн тоог тогтоож чадаагүй. Үүнээс гадна хоёр дахин цөөн тооны удаашралтай популяцын өсөлт явагдаж буй судалгааг гаргасан.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар мазаалай баавгайг хамгаалах хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд тодорхой судалгаа хийж, мазаалай баавгайн тоо толгой өсөх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

1975 онд мазаалай баавгайн тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Ингэснээр мазаалай баавгайн үхэл хоргодлыг бууруулах, хүний нөлөөлөл, ус, идэш, тэжээлийн асуудлыг хамгаалж, тодорхой арга хэмжээ авснаараа тоо толгой өсөж байна гэдэг хамгааллын арга хэмжээг авах шаардлагатай байна.

Генетикийн судалгааг хийх, тоо толгойг нэмэгдүүлэх, идэш тэжээлийн хомсдолыг судлах шаардлагатай байгаа” гэв.

Мазаалай баавгайн тэжээлийн 28 сав, 42 усны цэг, шилжилт хийдэг 54 цэгт автомат 124 камерыг суурилуулжээ. Ингэснээр 902,833 мэдээлэл цуглуулснаас 361,133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэгтэй болсон байна. Бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216,679 зурагт боловсруулалт хийжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Мазаалай баавгайг үндэсний хөтөлбөрийг батлуулах, үндэсний бахархалт амьтан болгож зарлах, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мазаалай баавгай нь панда баавгайгаас маш өөр амьтан. Зэрлэг байгаль дээр өөрийнхөө зүй тогтлоор шалгарч үлдсэн нэг дэд зүйл амьтан гэдгийг тогтоосон. Мазаалай баавгайн тархац нутаг хумигдаж байгаагийн нэг шалтгаан нь уул, уурхайн олборлолт, ашиглалттай холбоотой. Олон улсын байгууллагуудтай хамтран мазаалай баавгайг хамгаална” хэмээн ярилаа

Монгол хүний хоолыг монгол хүн бэлтгэдэг болжээ

0
У.Хүрэлсүхийн автороор үлдэх хэд хэдэн хөтөлбөр бий. Нэг нь хүнсний аюулгүй байдал. Ямарч байсан монголчууд түүний санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд эх орондоо ургасан эрүүл хүнсээ идэх боломжтой болов.
Жишээ нь, 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн аж. Урьдчилсан балансаар улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах нөхцөл бүрдсэн байна. Хамгийн гол нь манай тариаланчид ургацаа бүрэн бүтэн хурааж авах л үлдсэн бололтой.
Монгол хүний хоолыг монгол хүн бэлтгэдэг болно гэдэг Монголын аюулгүй байдал юм.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН:Агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна

0

Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХХК дээр бичдэг.

Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.

Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм” гэлээ

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар 157 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэв

0

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн эрүүл, аюулгүй цэвэр орчин бүрдүүлэлтийн мэдээлэл хүргэв.

Тэрбээр “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор БОАЖЯ-ны сайдын эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд 21 аймгийн хэмжээнд 2,523 нүхэн жорлон байгаагаас 1,614 жорлонг буулгасан. Аймаг, сумын 100 жилийн ойн хүрээнд улсын хэмжээнд 520 ариун цэврийн байгууламж барьж ашиглалтад оруулсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 300 CU, 157 GS25 сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд үнэгүй бие засах өрөөгөөр үйлчилдэг.

Нийслэлийн хэмжээнд 24 ариун цэврийн байгууламж байгаагаас:

  • үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг 19
  • байршил нь тодорхойгүйн улмаас ашиглагддаггүй 3
  • үйл ажиллагаа зогссон 2 байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төрийн банк, хаан банк, хас банктай хамтран ногоон зээлийн санхүүжилтийг олгож байгаа аж. Тус зээлийн хүрээнд нүхэн болон био жорлон, бага оврын ариун цэврийн байгууламжууд дээр нэг тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгож байгаа.

Харин хог хаягдлыг бууруулах ажлын хүрээнд 21 аймгийн хэмжээнд 46,500 га талбайд 90-ээд аж ахуй нэгж байгууллагын 67,930 хүн 157,397 тн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн цэгт хүргүүлсэн. Мөн байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны 225 мянган сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналт доор ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэж мэдэгдлээ.

Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 4-16-нд үргэлжилнэ

0

Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 4-16-нд зохион байгуулахаар болсон байна.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэдэд уриалав.

Мод тарих байршлууд:

зураг

 

Цөлжилт, шар шороон шуурганы нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт чухал болохыг онцоллоо

0

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг хэллээ.

Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм.

Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх,  байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платформ, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв.

Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.

Монголд 431 мянган жуулчин ирж, $650 орчим саяын орлого оруулав

0

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг БОАЖЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийх үеэр онцлов.

Наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа аж.

Тус яамны зүгээс “Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний гурван улиралд болох арга хэмжээнүүд зохион байгуулагдаж дууслаа. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээ юм” гэв.