У.Хүрэлсүхийн автороор үлдэх хэд хэдэн хөтөлбөр бий. Нэг нь хүнсний аюулгүй байдал. Ямарч байсан монголчууд түүний санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд эх орондоо ургасан эрүүл хүнсээ идэх боломжтой болов.
Жишээ нь, 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн аж. Урьдчилсан балансаар улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах нөхцөл бүрдсэн байна. Хамгийн гол нь манай тариаланчид ургацаа бүрэн бүтэн хурааж авах л үлдсэн бололтой.
Монгол хүний хоолыг монгол хүн бэлтгэдэг болно гэдэг Монголын аюулгүй байдал юм.