2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 145

Онцгойгийхон боорцогтой болов

0

Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа алба хаагчдад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлж, “Есөн Од Фүүдс” ХХК болон “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олон хандивын аянд нэгдлээ.

“Есөн Од Фүүдс” ХХК-аас 4,5 сая төгрөгийн үнэ бүхий “Алтанговь” брэндийн бүтээгдэхүүнийг, “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олноос 20 кг боорцогийг тус тус Улсын онцгой комисст хүлээлгэн өгчээ.

Хотын даргын заналхийлэл

0

Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрыг 3.2 тэрбумаар тохижуулахаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийнхээ талаар тэрбээр  “Өнгөрсөн онд хувийн эзэмшилд очсон, банкны барьцаанд байсан хэд хэдэн газрын эзэмшлийг цуцалсныг иргэд сайн мэдэж байгаа.

.Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банканд тавигдсан байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан.Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш. Тиймээс үүнийг улстөржүүлж, иргэдийг турхирах шаардлага байхгүй. Тухайн 1.8 га талбайг эзэмшиж байсан компани бүтээн байгуулалтыг хийлгэхгүй, буцаан авахаар одоо шүүхээр явж байгаа. 

Шүүхийн шийдвэр нэртэйгээр энэ талбайг буцааж өөрсдөдөө авах гэсэн томоохон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Гэхдээ энэ ажил зогсохгүй. Хийснийх нь дараа харин иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байх.  Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлье. Цаашлаад хотын хэмжээнд хийж байгаа зам дэд бүтэц бусад бүтээн байгуулалт, ажлуудаа бид салбар салбараар нь иргэддээ танилцуулна. Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн.

Гэхдээ ямар нэг улстөржилт, хувийн зорилгоор газрыг ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү. Дахиад ч хувийн эзэмшилд очоод хогийн хонхор болсон талбай олон бий. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй, хогийн мухар болчихсон олон барилга байшин, гудамж, зам талбай байгаа. Хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, айхтар олон нийтийн эрх ашгийг хөндөхгүй бол яахав гээд хүлээцтэй хандаж явж байгаа зүйлүүд ч бий.

 Өмнө нь Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай болон Улаанбаатар зочид буудлын урд талын талбай, Драмын театрын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь цуцалж, нийслэл буцааж авсан.

Үүнд төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Хот бүх талаар нээлттэй байгаа. Болохгүй зүйлээ нуудаггүй, болж байгаагаа дөвийлгөхгүйгээр зөв шийдэл гаргах зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй” гэв. Харин иргэд түүнийг коронавирусээс болж эдийн засаг тартагтаа тулчихаад байхад 3.2 тэрбумаар тохижуулалт хийж байгаад нь шүүмжлэлтэй хандаж буй.

У.Хүрэлсүх: Музейн барилгын ажил саадгүй үргэлжилнэ

0

Байгалийн түүхийн музейн суурин дээр босох Чингис хаан музейн шав тавих ёслол өнөөдөр боллоо.  Шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн юм.  Ерөнхий сайд “Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэх өдөр тохиож байна. Монгол  туургатны их түүх эв нэгдлийг бататгах бүтээн байгуулалтын ажлын XVII жарны хаврын дунд сарын бэлэгт сайн өдөр эхлүүлж байна. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, монголчуудын түүхэнд холбогдох өв,  түүх соёлын оюуны их орд байх болно. Бид үр хүүхдэдээ түүхээ өвлүүлэн үзүүлж байгаа юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд эхлэхэд бэлэн боллоо. Эзэн хаадын музейн суурийг тавьж байна.

Өнөөдөр сайн цагийн эхлэл сайн үйлийн үргэлжлэл болж Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна. Музей  хоёр жилийн хугацаанд баригдана” гэлээ.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.  Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм.

Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэх Чингис хаан музейн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Музейн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Улсын төсвөөс 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Музейн барилга угсралтын ажил саадгүй үргэлжилнэ. Нийт есөн давхар музейд хаадын хаад болсон Их эзэн Чингис хааны түүх соёлыг харуулсан музей, судалгааны төв болно. Их эзэн Чингис хаан дэлхийн хаан байсныг энэхүү музейгээс хүүхэд залуус, ард иргэд маань төдийгүй гадаадын жуулчид харах болно. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой”  гэв. Хаад язгууртны музейд  лааны тосон баримлаар Алтан ургийн 36 хааны хөргийг бүтээнэх гэнэ. Чингис хаан музейд дэлхийд Монгол Улсын түүхтэй холбоотой эд өлгийн баримтуудыг авчирч байршуулахаар болжээ.

Үнэгүй ном татахад түгэмээл хэрэглэдэг 9 веб сайт

1
Үнэгүй ном

1. Project Gutenberg

Дэлхийн уран зохиолын бүтээлүүд голчлон агуулсан тус сайт нь ойролцоогоор 60 мянга гаруй үнэгүй номтой. Англи хэлнээс гадна Португали, Герман, Франц хэл дээр хэрэглэх боломжтой.

2. Library Genesis (LibGen)

Янз бүрийн сэдвээр өгүүлэл, ном зохиол хайх зориулалттай портал сайт. Хайлтын үр дүнд үнэгүй ашиглах боломжтой ном, зохиолыг танд санал болгодог. Англи хэлээс гадна Орос хэл дээр ашиглах боломжтой.

3. Planet eBook

Дэлхийн сонгодог зохиолуудыг өөрсдийн стандартад хөрвүүлж уншигчдад санал болгодог. Гар утас болон бусад хэрэгслүүдэд давхар ашиглах боломжтой бага багтаамж, өндөр чанартай ном татах сонирхолтой Австраличууд асуудалгүй ашиглаж болно. Бусад улсын хувьд зохиогчийн эрхийн хуулийн асуудлаас шалтгаалж харилцан адилгүй ханддаг.

4. Wikibooks

Ихэнх интернэт хэрэглэгчид wikipedia цахим нэвтэрхий толийг мэдэх байх. Тэгвэл тус бүтээлийн нэг салбар төсөл болох тус сайтаас нээлттэй эх бүхий сурах бичгийг үнэгүй хэрэглэх боломжтой юм.

5. The Online Books Page

Сүүлийн үеийн байдлаар 3 сая гаруй үнэгүй материал тус сайтад байгаа гэжээ. АНУ-ын Пенсильванийн их сургуулийн бүтээл болох тус сайтаас зөвхөн ном төдийгүй номтой холбоотой мэдээ, мэдээллийг давхар ашиглах боломжтой юм.

6. GetFreeBooks

Үнэгүй ном ашиглах гэхээсээ илүү интернэтэд байгаа үнэгүй номын талаарх мэдээлэл цуглуулах, холбох, контент болгон уншигчдад санал болгодог. Жишээлбэл, “өөрийгөө зоригжуулах 29 үнэгүй ном” гэсэн мэдээнээс та өөрт хэрэгтэй номоо олж болох талтай. Мэдээнээс гадна видео, инфографик бүхий контентоор уншигчдын сонирхолыг давхар татдаг байна.

7. Open liberary

Интернэтэд үнэгүй тавигдсан бүх төрлийн ном, материалыг өөрийн хуудсанд бүртгэлжүүлдэг. Зөвхөн үнэгүй ном татах бус хэвлэх, хувилах, олшруулах зэрэг бүх төрлөөр ашиглах боломжтой цахим номын сан бий болгох нь тэдний зорилт юм.

8. Online Library of Liberty

Улс төр, эдийн засгийн чиглэлээр сонирхон судалдаг бол энэхүү сайтаар зочлоод үзээрэй. Эндээс хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийн талаар голчлон бичдэг эрдэмтэн, судлаачдын бүтээлээс үнэгүй хэрэглэх боломжтой.

9. Archive for the History of Economic Thought

Эдийн засгийн сэтгэлгээний түүхэн сурвалж бүхий энэ сайтаас эдийн засгийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан хүмүүсийн бүтээлтэй танилцах боломжтой. Жишээлбэл, Адам Смитийн “Үндэстний баялаг” зохиолоос гадна түүний бусад бүтээл ч бий.

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг сөрж өрсөлдөнө

0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор маргааш эх орондоо ирэхээр болжээ. Түүний ирэнгүүт нь тусгаарлаж, хорьж саатуулна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа.

Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” гээд  ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг сөрж нэр дэвшихээр болсноо зарлалаа.

Ц.Элбэгдорж энэ талаараа “Халтмаагийн Баттулга дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүргээр зарлаж байна. Учир нь, Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт” хэмээн бичжээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 26 хүнийг гэрт нь гаргажээ

0

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76,470 шинэ халдвар бүртгэгдэж, 4,880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47,189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193,989 болсон байна.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байгаа учраас өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Мөн сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна.

Өнгөрсөн шөнө буюу 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна.

Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа” гэв. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Японы онгоцоор ирсэн 26 хүний

Тусгай үүргийн онгоцоор 506 хүн ирнэ

0

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.04.02/ өглөө 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Онгоц Сөүл хотод 12.50 цагт газардана. Харин 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу хөөрч, 17.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм.

Харин Улаанбаатараас Токио чиглэлд энэ өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Мөн маргааш буюу  дөрөвдүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ. Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн аж.

СӨҮЛЭЭС

  • Өндөр настан, асран хамгаалагч нарын 40 гаруй,
  • Эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 110,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 5,
  • Жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй 51,
  • Бусад 13,
  • Нийт 251 иргэн ирнэ.

ТОКИОГООС

  • Өндөр настан 30 гаруй,
  • Эрүүл мэндийн шалтгаантай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй,
  • Бага насны хүүхэдтэй 36,
  • Дамжин ирж байгаа 50 гаруй
  • Жирэмсэн дөрөв,
  • Бусад 120 хүн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

“Буянт-Ухаа 2”-ыг зорилтот бүлэгт түрээслүүлнэ

0

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн найман ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 байр сул байгаа аж. Тиймээс сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга дээрх 9 байрыг “Орон сууцны хууль”-ийн дагуу дээрх зорилтот бүлгийн хүмүүст олгох юм.

Дашрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.

АНУ: Шарил хадгалах 100 мянган уут бэлджээ

0

АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн зориулалттай шарил хадгалах уут 100 мянган ширхэгийг нийлүүлэхээр бэлдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар ийм 100,000 уут нийлүүлэх хүсэлтийг Пентагонд тавьсан юм байна. Пентагон 50,000 орчмыг нь өөрийн нөөцөөс нийлүүлж, үлдсэн хэсгийг өөрийн гэрээт үйлдвэрлэгчид захиалахаар болжээ. Ногоон өнгөтэй, нийлэг материалтай, 234:87 см хэмжээтэй уутыг дайн болж буй бүс нутгууд дахь АНУ-ын цэргийн анги нэгтгэлүүдэд ашигладаг юм байна. Харин энэ удаа иргэний зориулалтаар захиалсан нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа шинэ коронавирусийн тахлын улмаас АНУ даяар 100-200 мянган хүн нас барах магадлалтай гэсэн тооцоог танилцуулж байв. Саяхан ерөнхийлөгч Дональд Трамп ирэх хоёр долоо хоногийн хугацаа Америкчуудын хувьд хамгийн хүнд цаг үе байх болно гэж мэдэгдсэн юм. Тиймээс тахлын улмаас олон хүний амь үрэгдэх магадлалтай гэж үзээд шарил хадгалах уут олныг бэлдэж байгаа бололтой.Өнөөдрийн байдлаар АНУ даяар Covid-19 өвчний халдвар авсан тохиолдол 200,000-ын босгыг давж, 4,400 гаруй өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: Bloomberg

Сэлэнгэд сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авчээ

0

Сэлэнгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлыг өчигдөр /2020.04.02/ тусгаарласан байна.

Уг иргэнийг А гэдэг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо иржээ.

Тэр үед Туркаас ирсэн иргэдийг тусгаарлах шийдвэр УОК-оос гаргаагүй байсан тул 14 хоног Улаанбаатарт өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгсөн байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос бие нь тавгүйтэж, сумынхаа эмнэлэгт хандахад “уушигны хатгалгаа” гэсэн онош тавьжээ. Одоогоор түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд өчигдөр үдээс хойш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай баг ирж шинжилгээ хийсэн байна. Түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж тусгаарлалтад авсан. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.04.02/ гарах юм.