2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголУ.Хүрэлсүх: Музейн барилгын ажил саадгүй үргэлжилнэ

У.Хүрэлсүх: Музейн барилгын ажил саадгүй үргэлжилнэ

Байгалийн түүхийн музейн суурин дээр босох Чингис хаан музейн шав тавих ёслол өнөөдөр боллоо.  Шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн юм.  Ерөнхий сайд “Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэх өдөр тохиож байна. Монгол  туургатны их түүх эв нэгдлийг бататгах бүтээн байгуулалтын ажлын XVII жарны хаврын дунд сарын бэлэгт сайн өдөр эхлүүлж байна. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, монголчуудын түүхэнд холбогдох өв,  түүх соёлын оюуны их орд байх болно. Бид үр хүүхдэдээ түүхээ өвлүүлэн үзүүлж байгаа юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд эхлэхэд бэлэн боллоо. Эзэн хаадын музейн суурийг тавьж байна.

Өнөөдөр сайн цагийн эхлэл сайн үйлийн үргэлжлэл болж Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна. Музей  хоёр жилийн хугацаанд баригдана” гэлээ.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.  Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм.

Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэх Чингис хаан музейн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Музейн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Улсын төсвөөс 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Музейн барилга угсралтын ажил саадгүй үргэлжилнэ. Нийт есөн давхар музейд хаадын хаад болсон Их эзэн Чингис хааны түүх соёлыг харуулсан музей, судалгааны төв болно. Их эзэн Чингис хаан дэлхийн хаан байсныг энэхүү музейгээс хүүхэд залуус, ард иргэд маань төдийгүй гадаадын жуулчид харах болно. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой”  гэв. Хаад язгууртны музейд  лааны тосон баримлаар Алтан ургийн 36 хааны хөргийг бүтээнэх гэнэ. Чингис хаан музейд дэлхийд Монгол Улсын түүхтэй холбоотой эд өлгийн баримтуудыг авчирч байршуулахаар болжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!