2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРiPEN PlusҮнэгүй ном татахад түгэмээл хэрэглэдэг 9 веб сайт

Үнэгүй ном татахад түгэмээл хэрэглэдэг 9 веб сайт

1. Project Gutenberg

Дэлхийн уран зохиолын бүтээлүүд голчлон агуулсан тус сайт нь ойролцоогоор 60 мянга гаруй үнэгүй номтой. Англи хэлнээс гадна Португали, Герман, Франц хэл дээр хэрэглэх боломжтой.

2. Library Genesis (LibGen)

Янз бүрийн сэдвээр өгүүлэл, ном зохиол хайх зориулалттай портал сайт. Хайлтын үр дүнд үнэгүй ашиглах боломжтой ном, зохиолыг танд санал болгодог. Англи хэлээс гадна Орос хэл дээр ашиглах боломжтой.

3. Planet eBook

Дэлхийн сонгодог зохиолуудыг өөрсдийн стандартад хөрвүүлж уншигчдад санал болгодог. Гар утас болон бусад хэрэгслүүдэд давхар ашиглах боломжтой бага багтаамж, өндөр чанартай ном татах сонирхолтой Австраличууд асуудалгүй ашиглаж болно. Бусад улсын хувьд зохиогчийн эрхийн хуулийн асуудлаас шалтгаалж харилцан адилгүй ханддаг.

4. Wikibooks

Ихэнх интернэт хэрэглэгчид wikipedia цахим нэвтэрхий толийг мэдэх байх. Тэгвэл тус бүтээлийн нэг салбар төсөл болох тус сайтаас нээлттэй эх бүхий сурах бичгийг үнэгүй хэрэглэх боломжтой юм.

5. The Online Books Page

Сүүлийн үеийн байдлаар 3 сая гаруй үнэгүй материал тус сайтад байгаа гэжээ. АНУ-ын Пенсильванийн их сургуулийн бүтээл болох тус сайтаас зөвхөн ном төдийгүй номтой холбоотой мэдээ, мэдээллийг давхар ашиглах боломжтой юм.

6. GetFreeBooks

Үнэгүй ном ашиглах гэхээсээ илүү интернэтэд байгаа үнэгүй номын талаарх мэдээлэл цуглуулах, холбох, контент болгон уншигчдад санал болгодог. Жишээлбэл, “өөрийгөө зоригжуулах 29 үнэгүй ном” гэсэн мэдээнээс та өөрт хэрэгтэй номоо олж болох талтай. Мэдээнээс гадна видео, инфографик бүхий контентоор уншигчдын сонирхолыг давхар татдаг байна.

7. Open liberary

Интернэтэд үнэгүй тавигдсан бүх төрлийн ном, материалыг өөрийн хуудсанд бүртгэлжүүлдэг. Зөвхөн үнэгүй ном татах бус хэвлэх, хувилах, олшруулах зэрэг бүх төрлөөр ашиглах боломжтой цахим номын сан бий болгох нь тэдний зорилт юм.

8. Online Library of Liberty

Улс төр, эдийн засгийн чиглэлээр сонирхон судалдаг бол энэхүү сайтаар зочлоод үзээрэй. Эндээс хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийн талаар голчлон бичдэг эрдэмтэн, судлаачдын бүтээлээс үнэгүй хэрэглэх боломжтой.

9. Archive for the History of Economic Thought

Эдийн засгийн сэтгэлгээний түүхэн сурвалж бүхий энэ сайтаас эдийн засгийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан хүмүүсийн бүтээлтэй танилцах боломжтой. Жишээлбэл, Адам Смитийн “Үндэстний баялаг” зохиолоос гадна түүний бусад бүтээл ч бий.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!