Бүх хятадын 10 дахь удаагийн цэцэгийн экспо Шанхай хотноо баасан гараг /2021.05.21/-т эхэллээ.

Энэ үеэр үдшийн тэнгэрт дрон ашиглан олон төрлийн гэрлийн үзүүлбэр хийв.

Экспо энэ оны долдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх аж.

Экспог зорин ирсэн зочид дунд амны хаалт зүүсэн хүн ховор харагджээ.

Ковид-19 цар тахлын үеэр зохион байгуулагдаж буй тус экспог 3 сая орчим жуулчин үзэх магадлалтай байна.
