2024.05.1, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээАН: Эрх чөлөөний эсрэг хүнийг дэвшүүлэхгүй

АН: Эрх чөлөөний эсрэг хүнийг дэвшүүлэхгүй

Парламентад суудалтай дөрвөн нам байсан бол өдгөө гурван нам болсон. Үндсэн хуульд зааснаар парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Ардчилсан нам өнөөдрөөс нэр дэвшигчээ бүртгэж, Бямба гаригт тодруулах юм. АН-аас нэр дэвшихээ албан ёсоор зарласан хоёр хүн бол Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал. Мөн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, З.Энхболд нарын нэрс дуулдаж байгаа. Гэхдээ З.Энхболд, Х.Тэмүүжин хоёр О.Цогтгэрэлийг намыг “горьдож” яваа хүмүүс. Харин С.Эрдэнийн талынхан Ардчилсан намаас нэр дэвшигчдэд дараах шалгуурыг тавих болсноо зарласан юм.

  • Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
  • Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
  • 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
  • Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачилга гаргахгүй байна.
  • Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.
  • Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
  • Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
  • Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
  • Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
  • Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна.
  • Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
  • Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
  • Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
  • Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.

Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна гэх шаардлага тавьж байгаа билээ. Өнгөрсөн 2017 онд АН-ааснэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулгын авааль эхнэр хэн болохыг монголчууд мэдэхгүй Анжелика гэх орос бүсгүй байдаг гэсэн мэдээллээс өөрөөр Тэргүүн хатагтайнхаа барааг өнгөрсөн дөрвөн жил нэг ч хараагүй. ШХАБ-д элсэх, цаазаар авах ялыг сэргээхийг Х.Баттулга бас хүсч байсан. Түүнчлэн түүний үед Монгол Улс үзэл санааны хоригдлуудтай болсон. Тиймээс Ардчилсан нам хаширсандаа л ийм шаардлага тавихад хүрсэн болов уу.

Б.Нирун

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!