2024.05.19, Sunday
spot_img
НҮҮР3SOS: Ковид-19-өөр 97 хүн нас барлаа

SOS: Ковид-19-өөр 97 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.

Нас барсан хүмүүс 47-87 настай иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид-19-ийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ковид-19-ийн халдварын шалтгаант нас баралтын тоо 97 болжээ.  Улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 105 болоод байна. Үүнээс 97 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 8 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!