2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮР3Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо.

Энэ хугацаанд зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэх юм.

Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!