Засгийн газар, УОК-ын шийдвэрээр цар тахлыг халдварыг хумих зорилгоор 15 хоногийн хөл хорио тогтоосон. Гэвч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй, нийтийн тээвэр ачаалалтай, тэнд бөөгнөрөл үүсгэж байгааг иргэд шүүмжилж буй юм.
Энэ талаар “Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хөл хориотой холбоотойгоор 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Тиймээс гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан.
Нийтийн тээвэрт ачаалал үүссэн шалтгаан нь нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа.
Энэ нь зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан” гэжээ.