Цар тахлын үеийг хэрхэн давах тооцоо судалгаа НОК-т алга. Дур, зоргоороо шийдвэр гаргаж, цуцлах нь хэвийн үзэгдэл болов. Учир нь УОК-оос шөнийн 23.00-06.00 цагийн хооронд хөл хорио тавьсан. Гэвч, өчигдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 23.00-06.00 цагийн хооронд тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлажээ. Ингэхдээ иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихаар болсон байна.
Зах худалдааны төвүүд 07.00-22.00 цагийн хооронд нийт хүчин чадлынхаа 50 хувиар хязгаар тогтоож, үйл ажиллагаа явуулахаар болжээ. Харин ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүйгээр хоолны хүргэлт хийх байдлаар ажиллах аж.