2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3УОК: Зургадугаар сараас вакцинжуулалтын үр дүн гарна

УОК: Зургадугаар сараас вакцинжуулалтын үр дүн гарна

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио дахин тогтоохгүй гэдгийг Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна.

Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Мөн халдварт өртсөн иргэдийн 30 хувийг хүүхэд, 40 хувийг 18-34 насны иргэд эзэлж байгааг онцлов.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-наас гарч, бүртгэгдэх халдварын тоо буурна. Иймд иргэд ялангуяа, 18-35 насныхныг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа Давтан тунд хамрагдсан иргэд халдвараас сэргийлж байгаа үр дүн харагдаж байна. Халдварт өртсөн ч маш хөнгөн өвдөж байгаа” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!