-Ц.Нямдорж хувийнхаа ашиг сонирхлыг намын эрх ашиг болгож маш сайн тоглож чадлаа.
-Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг нь тодрох биз.
-Ц.Нямдоржид С.Зоригийн хэргийг юу ч биш болгох, завхруулах шалтаг, шалтгаан байна.
-Улстөрчдийн үгээр эрүүдэн шүүсэн гэж дүгнэчихэж байгаа юм.
-Өөрийн нь хариуцдаг Монголын шоронд нэртэй шүүгч амиа хорлосон.
-Ц.Нямдоржийн дуугардаг ганц сэдэв нь С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байгаа хүмүүсийн тухай.
-Ц.Нямдорж удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү.
Эрдэнэт үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, дүү С.Анхбаяр хоёр хамтраад жилдээ 43 сая ам.долларын химийн бодис шахдаг байсан.
-Би мафи уу, Ц.Нямдорж мафи уу?
-Ц.Нямдоржийн шалга, намайг бас шалга!
-Тэр мансууруулах бодис судсаар нь шахсан, ёс бус бичлэг хийсэн гэдэг бол зүгээр л худлаа хөөс.
-Ерөнхий сайд хүн шүүхэд нөлөөлж болохгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нөлөөлж байх жишээтэй.
-Ил тод ярьчихъя гэхээр улсын нууцад оруулсан болохоор боломжгүй.
-Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь үнэн. Гэхдээ улстөрчийн захиалгаар биш.
-Миний хайж байсан зүйл Херо студид байгаагүй.
-Б.Баатар гомдолтой явдаг байх. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзахдаа би уучлалт гуйж чадна.
-Ц.Нямдорж бол хортой үзэгдэл.
-Дахиад өөр Ц.Нямдорж битгий төрөөсэй.