2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Б.Хурц: Ц.Нямдорж бол хортой үзэгдэл, түүн шиг хүн дахиад битгий төрөөсэй

Б.Хурц: Ц.Нямдорж бол хортой үзэгдэл, түүн шиг хүн дахиад битгий төрөөсэй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын сэтгүүлч Г.Отгонжаргалд өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг нь түүвэрлэн хүргэж байна.

-Ц.Нямдорж хувийнхаа ашиг сонирхлыг намын эрх ашиг болгож маш сайн тоглож чадлаа.

-Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг нь тодрох биз.

-Ц.Нямдоржид С.Зоригийн хэргийг юу ч биш болгох, завхруулах шалтаг, шалтгаан байна.

-Улстөрчдийн үгээр эрүүдэн шүүсэн гэж дүгнэчихэж байгаа юм.

-Өөрийн нь хариуцдаг Монголын шоронд нэртэй шүүгч амиа хорлосон.

-Ц.Нямдоржийн дуугардаг ганц сэдэв нь С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байгаа хүмүүсийн тухай.

-Ц.Нямдорж удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү.

Эрдэнэт үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, дүү С.Анхбаяр хоёр хамтраад жилдээ 43 сая ам.долларын химийн бодис шахдаг байсан.

-Би мафи уу, Ц.Нямдорж мафи уу?

-Ц.Нямдоржийн шалга, намайг бас шалга!

-Тэр мансууруулах бодис судсаар нь шахсан, ёс бус бичлэг хийсэн гэдэг бол зүгээр л худлаа хөөс.

-Ерөнхий сайд хүн шүүхэд нөлөөлж болохгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нөлөөлж байх жишээтэй.

-Ил тод ярьчихъя гэхээр улсын нууцад оруулсан болохоор боломжгүй.

-Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь үнэн. Гэхдээ улстөрчийн захиалгаар биш.

-Миний хайж байсан зүйл Херо студид байгаагүй.

-Б.Баатар гомдолтой явдаг байх. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзахдаа би уучлалт гуйж чадна.

-Ц.Нямдорж бол хортой үзэгдэл.

-Дахиад өөр Ц.Нямдорж битгий төрөөсэй.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!