2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР2"Амбаарт" амьдардаг Ц.Нямдорж төлбөрийн чадамжгүй!

"Амбаарт" амьдардаг Ц.Нямдорж төлбөрийн чадамжгүй!

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж том оврын жип унан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж буй бичлэгийг нэгэн иргэн ил болгосон нь олны шүүмжлэлийг хүлээсэн. Тэрбээр  0052 УБҮ дугаартай “Lexus” загварын машин жолоодож явахдаа бүсээ зүүгээгүй, машиныхаа торгуулийг төлөөгүй байсан нь илчлэгдсэн. Тэр ч бүү хэл оношилгоонд ороогүй машин унаж яваад “баригдсан” юм. Олны хэл амыг дарах гэсэн үү, тээврийн цагдаа нар Ц.Нямдоржийг  20 мянган төгрөгөөр, харин Засгийн газрын авто баазыг 500 мянгаар торгохоор болжээ.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас Засгийн газрын авто баазад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон 500 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус байгууллагад торгууль ногдуулсан байна.

Ийнхүү  ЗГХЭГ-ын даргын төлбөрийг Засгийн газрын авто баазын нэрээр иргэд бид төлөхөөр болж байна. Засгийн газрын авто бааз бол төсвийн байгууллага. Тэгэхээр даргын торгуулийг төсвийн мөнгөнөөс гаргана гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ядарсан хүн. Тэтгэврийн насны, тэгээд бас зурагтгүй, амбаарт амьдардаг. Тийм хүний төлбөрийг төсвөөс гаргалгүй яахав. тэгэхээр тэтгэврийн өвгөн Ц.Нямдоржтой “барьцах хэрэггүй” бөлгөө.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!