Маргаашнаас эхлэн нийт нутгаар цаг агаарын байдал хүндэрч, байгаоийн онц аюултай гамшигт үзэгдэл болж болзошгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжүүллээ.
Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Энэхүү үзэгдлийг яагаад онцгойлон анхааруулж байгаа вэ гэхээр 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад цаг агаарын гамшигт болсонтой адил үзэгдэл болохыг Цаг уураас анхаарууллаа.