2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголАНХААР: Цаг агаарын гамшиг үзэгдэл болно

АНХААР: Цаг агаарын гамшиг үзэгдэл болно

Маргаашнаас эхлэн нийт нутгаар цаг агаарын байдал хүндэрч, байгаоийн онц аюултай гамшигт үзэгдэл болж болзошгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газар,  Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжүүллээ.

Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Энэхүү үзэгдлийг яагаад онцгойлон анхааруулж байгаа вэ гэхээр 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад цаг агаарын гамшигт  болсонтой адил үзэгдэл болохыг Цаг уураас  анхаарууллаа.

2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324,000 мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсэж байсан аж. “2008 оны тавдугаар сарын 26-ны өглөө цаг агаар тогтуун дулаахан байсан. Энэ удаагийн үзэгдэл яг түүнтэй адил байх төлөвтэй байна. Маргааш өглөө эдгээр аймгуудад сайхан дулаахан, багавтар үүлтэй байх ч 14:00 цагаас хойш температур огцом унаж, цасан болон шороон шуурга шуурна. Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна. 2008 онд өглөөний наранд хууртсанаас болоод хүний амь эрсдэхэд хүрсэн. Мөн малаа эрт бэлчээрт  гаргаад эргүүлж хашиж амжилгүй, уруудсан мал Хэрлэн голд олноороо үйсэн” гэж Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!