Сүүлийн үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс цагаан сонгуульд уриалж байгааг эсэргүүцэж байна. Тэр дундаа АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг цагаан сонгуульд уриалж эхэлсэн. Тэгвэл үүнийг эсэргүүцэж АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Манай намын хагарал цөөхөн хэдэн хүмүүсээс болж тартагтаа тулсан. Нэг талдаа Н.Алтанхуяг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө талдаа албан ёсны намын удирдлага гэж хоёр хуваагдсан.
Намын даргын сунгаанд 2017 онд одоогийн намын удирдлагатай өрсөлдсөн ч ялагдсан. Ялагдчихаад 2016 оноос хойш АН-руу дөрвөн жил өөрийнхөө троллуудаараа цүнх баригчдаар нам руугаа нохой мэт хуцуулсан. Нөгөө талдаа Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Болд, Ж.Батзандан нараар шинэ намыг байгуулж АН-ын саналыг хуваасан. Албан тушаалд дуртай хүмүүс намаа худалдах амархан. Энэ хоёр шалтгааны улмаас АН ялагдал хүлээсэн. Гэтэл ялагдлыг одоогийн манай нэр дэвшигч рүү чихсэн. Тиймээс АН-ын дэмжигчид цагаан сонгууль гэх утгагүй зүйлд автахгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцоотой гэж уриалж байна. Н.Алтанхуяг нэр дэвшиж чадаагүй учраас цагаан сонгуульд уриалж өөрөө нэр дэвших гээд байгаа хэрэг үү. Би л нэр дэвших ёстой чи биш гэсэн байдлаар асуудалд хандаж байна” гэв.
А.Анар