2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээО.Цогтгэрэл Х.Баттулгатай ойрын харилцаатай биш гэв

О.Цогтгэрэл Х.Баттулгатай ойрын харилцаатай биш гэв

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Х.Баттулгатай тийм ч ойрын харилцаатай биш болохоо хэлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг тийм ч ойр харилцаатай бишийг намын түвшинд мэдэх хүмүүс нь их сайн мэднэ” гээд  АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн эсрэг ажиллаж байгаа талаараа “Ардчилсан нам бол Ардын нам шиг үүрэг авч, үйлдлээ заалгадаг гишүүдтэй нам огтхон ч биш шүү дээ.  Дарга тэг гэж заавар өгвөл харин ч улам эсрэгээр нь хийх зоригтой, зоргоороо гишүүдтэй нам. Тийм эрх чөлөөтэй, эрэмгий зоригтой гишүүд рүүгээ ингээрэй, тэгээрэй гээд үүрэг, даалгавар өгөөд суудаг хүн гэж байхгүй шүү дээ.

Намын гишүүд маань асуудлыг анхнаас нь ажиж, өөр өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт хийгээд явж байсан нь тодорхой. Бид тамга, гэрчилгээнийхээ асуудлыг түр хойш нь тавиад тал талаасаа нэгдээд нэг сунгаа явуулж, нэг нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье гэсэн хүсэлт тавьсныг хүлээж авалгүй өөрөө зүтгэснийг, УБЕГ, СЕХ гээд төрийн албан хаагчид хуулиас давсан хуудуутай үйлдлүүд гаргаад нэг талд үйлчлээд байгааг харсан гишүүд, дэмжигчид өөрсдийнхөө итгэл, үнэмшлээрээ л эсэргүүцэл үзүүлсэн гэж ойлгоод байгаа” гэжээ.  Түүний өгсөн ярилцлагаас уншихад АН-ын хагаралд ах нараа буруутгасан байна.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!