2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээО.Цогтгэрэл Ерөнхийлөгчийг жийв үү

О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийг жийв үү

Ц.Тувааны талын АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2021.04.26/ мэдээлэл хийлээ.

 -Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30-н буюу  Баасан гаригаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Үүний АН дараа нь тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна.  Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби ПиАр компанитай гэрээ хийсэн гэх асуудал сошил орчинд тарсан. АН-ын зүгээс аливаа гэрээ, хэлцлийг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй.

АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ.  Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна” гэв. Эндээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдоод байгаа Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулах асуудалд би буруугүй шүү гэдгээ О.Цогтгэрэл бараг зарлачихлаа гэж хэлж болохоор байна.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!