2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР2“ТЭСО” компанийн ээлжит бус “БАГА ХУРАЛ”

“ТЭСО” компанийн ээлжит бус “БАГА ХУРАЛ”

С.Эрдэнийн болон Ц.Тувааны талынхан өнгөрсөн 7 хоногт хоёр талд хуралдан, хоёр тусдаа даргаа тодруулсан. Хоёр тусдаа даргаа тодруулсан талууд хоёр тусдаа даргаа батламжлахаар болжээ. Ц.Тувааны талынхан өнгөрсөн Бямба гариг /2021.04.03/-т ээлжит бус Бага хурлаа Дүнжингарав худалдааны талбайд зохион байгуулсан.

Хуралд УИХ-ын гишүүд болох О.Цогтгэрэл, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Н.Ганибал болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд зэрэг Х.Баттулгын дэмжигчид, “Тесо”-гийн ажилчид ирж оролцжээ.

Төлөөлөгчдөө том, том автобусаар зөөсөн тус бага хуралд нийт 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргээс 1210 хүн ирж оролцсон гэж Дотоод сонгуулийн хорооноос мэдээлсэн ч 500 орчим хүн уг хуралд оролцсон байна.

Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын Их хуралд өргөн мэдүүлж, батламж олгосон ч тамгыг нь гардуулсангүй. Ц.Туваан нь  тамгаа өдөр судар харж байж өгнө гэсэн бололтой.  Тиймээс О.Цогтгэрэл мөнгө аяга, хадгаа аваад, үг хэлээд буухаас өөр аргагүй болжээ.

Уг бага хурлыг  Ардчилсан намын хуучин дарга С.Эрдэнэ үгүйсгэж, төлбөртэй хурал гэж тодотгов. Тэрбээр “Ийм ёс зүйгүй дүрмийн бус үйлдэл хийж байгаа нөхдүүдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцох болно! АН-ын нэрээр хууль дүрмийг уландаа гишгэсэн ийм төлбөртэй хурал зохион байгуулж гишүүд иргэдийг олон зуугаар нь эрүүл аюулгүй байдал амь насыг нь эрсдэлд оруулж байгаад харамсаж байна!” хэмээн жиргэсэн.

С.Эрдэнийн талынхан шинэ даргаа ирэх тавдугаар сарын 2-нд намын Их хурлаа товлож, М.Тулгатыг шинэ даргаараа батламжлахаар болсон.

Ц.Тувааны талын зохион байгуулсан хурал төд удалгүй таржээ. УОК-ын гаргасан шийдвэрийг зөрчсөн гэж цагдаа нар хурлыг тараасан байна.

“ТЭСО” компанийн ээлжит бус “БАГА ХУРАЛ”-ын үеэр Э.Бат-Үүл үзэл бодлоо илэрхийлэх гэсэн боловч Ц.Тувааны талынхан хэлүүлээгүй аж. Энэ нь АН-ын жирийн гишүүд дэмжигчдийн шүүмжлэлийг дагуулав.

Жишээлбэл, АН-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт “Бат-Үүлд үг өгдөггүй АН гэж байдгүй л юм. Бат-Үүл гэлтгүй нэг ч гишүүнээр үг хэлүүлсэнгүй. Дүнжингаравын цугларалтыг харлаа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв.

Ийнхүү Ардчилсан намыг халаасны компани, албан тушаалын “алчуур” болгох гэсэн Х.Баттулгын хүсэл бас л бүтэлгүйтжээ. Харин АН ороо, жороогоороо ялгарсан нь нэг талаар нам цэвэрших үйл явц гэж харах хүмүүс ч байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!