2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээР.Амаржаргал: С.Эрдэнээс өөр хүн тодрох байсан

Р.Амаржаргал: С.Эрдэнээс өөр хүн тодрох байсан

М.Тулгатын талын зохион байгуулсан АН-ын сунгаанд Р.Амаржаргал өрсөлдөж өвдөг шороодсон. Харин С.Эрдэнэ ялалт байгуулсан юм. Р.Амаржаргалын хувьд дотоод сунгаагаа шударга бус болсон гэж үзэж байгаа бололтой.

Тэрбээр нүүр номоороо дамжуулан “Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ, АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье. Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой байсан. Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна. Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!