2024.05.9, Thursday
spot_img
НҮҮР3Цаг агаар: Зургадугаар сар бороотой сэрүүн байх нь

Цаг агаар: Зургадугаар сар бороотой сэрүүн байх нь

Зургадугаар сар гарахад ердөө гуравхан хоног үлджээ. Гэсэн хэдий ч салхи шуургатай, хүйтэн өдрүүд үргэлжилж байна. УЦУОШГ-аас  гаргасан зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг харахад нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх гэнэ. Тиймээс болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулсан байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгаа аж.

Баруун аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Сарын эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4°С-аар сэрүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүйг мэдээлэв.

Зургаадугаар сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж үзэх боломжтой.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!