2024.05.9, Thursday
spot_img
НҮҮР3Тавдугаар сарыг дуустал цастай, салхи шуургатай байна

Тавдугаар сарыг дуустал цастай, салхи шуургатай байна

Хуанлийн хуудсан дээр зуны эхэн сарыг заагаад арваад хонож буй  гадаах цаг агаар яг хаврын хахирган өдрүүд шиг байна.  Салхитай, хүйтэн цастай өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжлэх аж.  Ингээд УЦУОШГ-ын мэдээллийг хүргэе.


Хур тунадас: 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25,26-нд зарим газраар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!